True

 

 Social Responsibility

2006 оноос эхлэн бөөрний гемодиализийн эмчилгээг дэмжих төсөл эхлүүлсэн

•        Гемодиализын аппаратыг ус цэвэршүүлэх системийн хамт суурилуулах төслийг үе шаттайгаар нэвтрүүлсэн болно

•        Улсын 33 гаруй эмнэлэг, хувийн 3 эмнэлэгт нийт 100 ширхэг гемодиализын аппаратыг үнэ төлбөргүй суурилуулсан

•        Хэвлийн диализын уусмалыг үйлдвэрлэх шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэвлийн диализын эмчилгээг дэмжих ажлын хүрээнд эмч, эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдэд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулан ажиллаж байна.

•        УНТЭ болон Интермед  бөөр үргэлжлэн орлуулах эмчилгээний “ CRRT” аппаратыг үнэ төлбөргүй суурилуулж, эмчилгээнд нэвтрүүлсэн

Эдгээр аппаратны засвар үйлчилгээ, сургалтыг жил бүр үнэ төлбөргүй хийж байна. 

Эрхтэн шилжүүлэн суулгах төслийг эхлүүлэх 

•        2006 онд Бөөр шилжүүлэн суулгах ажлыг эхэлсэн бөгөөд 20 гаруй эмч, сувилагч, лабоарторийн мэргэжилтнийг гадаадын сургалтанд   ( 3-12 сар )  хамруулсан

•        2019 онд  Англи улсын 100 жилийн түүхт “Papworth” эмнэлэгт УГТЭ-ийн зүрхний мэс заслын эмчийг 4 сарын хугацаатай сургалт (Observation training)- д  хамруулсан.

Эрүүл мэндийн салбарт шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, дэмжих

•        2006 онд УНТЭ-ийн “Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тасаг”-г олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн иж бүрэн шинэчилж өгсөн.

•        Монгол улсын анхны ECMO буюу уушги зүрх орлуулагч аппаратны өртөгний 1/3-ийг хандивлаж, 2019 онд суурилуулж, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. 

Бусад

•      2007 оноос эхлэн Хүүхэд асрах Бадамлянхуа төвтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд 5-6 төслийг амжилттай хэрэгжүүлээд байна

  • Улсын хоёрдугаар төв эмнэлэг дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй боллоо. УХТЭ-н 1971 онд эмнэлгийн захиргааны зориулалтаар ашиглалтад орсон барилгыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэн засварлах төслийн 50%-г санхүүжүүлж ажиллалаа. 




To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.