Intra Venous Company
"АЙВИКО" Тарилгын эмийн үйлдвэр нь 2005 онд байгуулагдсан бөгөөд 20 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол улсад тарилгын шингэн эмийг үйлдвэрлэлийн бус эмнэлгийн орчинд, эрүүл ахуйн шаардлагыг үл хангах нөхцөлд хийх болон импортлох замаар хангаж байсныг халж; эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай олон улсын шаардлагад нийцсэн тарилгын шингэнийг эх орондоо үйлдвэрлэх зорилгоор АйВиКо тарилгын эмийн үйлдвэр нь 2005 онд байгуулагдсан.
Бид Монгол улсын хүн ам, улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сан, ЭХНБ зэрэг 1700 орчим эрүүл мэндийн байгууллагуудад тендерийн болон худалдааны гэрээний хүрээнд бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажиллаж байна.
Тус үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн эм үйлдвэрлэлийн зохистой дадал (GMP)-ын дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 2013 онд Франц улсын Certipharm аудитын эрх бүхий байгууллагын үнэлгээнд хамрагдаж, олон улсын GMP батламж авсан.
Эрхэм зорилго
Дэлхийн стандартад нийцсэн, өндөр чанартай, шинэ технологийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр харилцагчдад боломжийн үнээр тасралтгүй үйлчлэх.
Алсын хараа
Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч үр дүнтэй, ирээдүйтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч, хөгжүүлэгч байх.
Монгол улсад тулгамдаж буй өвчин эмгэгүүдтэй тэмцэхэд гар бие оролцох.
Монгол улсын эрүүл мэндийн системийн шинэчлэн сайжруулах.
Үнэт зүйлс
Чанар, харилцагчид, ажиллах хүчин, хамтын
ажиллагаа, үйлчилгээ, хүн чанар, итгэлцэл.
Бидний түүх

-
2019 онд Киргиз улсад 4 бүтээгдэхүүнээ бүртгүүлсэн.
-
Бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар өөр бусад улсуудтай холбогдон бүртгэлийн үйл ажиллагаа эхлүүлэн ажиллаж байна.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.