Бидний үйл ажиллагаа
Айвико нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө стандартын шаардлага хангасан, чанартай эрүүл мэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна. Бид хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, молекул, стандартаар иргэдэд үйлчлэхийг эрмэлзэн ажиллаж байна.

Үйлдвэрлэл
Айвико нь үндэсний болон олон улсын GMP шаардлага хангасан, тусгай зориулалтын 2 үйлдвэрлэлийн шугамтай ажилладаг.
Айвико нь дэлхийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Герман, Дани, Словак болон бусад Европын орнуудын өндөр чанарын API ашигладаг.

Агуулах, Түгээлт
Айвико нь ДЭМБ-ын шаардлагад нийцсэн 2200м2 талбай бүхий агуулахтай, Монгол даяар хүчирхэг түгээлтийн сүлжээтэй.
Логистикийн хүчирхэг сүлжээгээр бид Монгол улс даяар хүрч үйлчилдэг.
Монгол улс даяар хүрч үйлчилдэг. Бид сард 2400 гаруй хүргэлт хийдэг.
Судалгаа шинжилгээ
Айвико үүсгэн байгуулагдсан цагаас хойш судалгаа, хөгжлийн хэлтэс нь шинэ, чанартай бүтээгдэхүүн нэвтрүүлэх стратегид тууштай хувь нэмэр оруулсаар ирсэн.
Баг нь бүтээлч, шинэлэг сэтгэлгээгээр дүн шинжилгээ хийж, хэрэглэгчдэд үйлчлэх үр дүнтэй найрлагыг боловсруулах чадвартай ажилладаг.
Чанарын хяналт, Чанарын баталгаажилт
Манай Чанарын хяналт, чанарын баталгаажилтын баг нь өндөр нарийвчлалтай, үр ашигтай багаж хэрэгсэл бүхий лабораторитой.
Тус баг нь аналитик аргуудыг боловсруулах, баталгаажуулах, тогтвортой байдлын судалгаа, бэлэн бүтээгдэхүүн, идэвхтэй эмийн бүрэлдэхүүн хэсгүүдийн харьцуулсан дүн шинжилгээ хийх замаар найрлагыг оновчтой болгох зорилт тавин үр дүнтэй ажиллаж байна.
Certificates


To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.