Гепарин 5000 ОУН/1 мл тарилгын эмийг МУ-д анх удаа үйлдвэрлэлээ

Гепарин 5000 ОУН/1 мл тарилгын эмийг МУ-д анх удаа үйлдвэрлэлээ

 

“АЙВИКО” Тарилгын эмийн үйлдвэр нь Герман улсын “Pharma Action” үйлдвэрийн гепарин түүхий эдийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлж,  Гепарин 5000ОУН-1мл тарилгын эмийг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ.

Европын холбооны улсын эмийн чанар, аюулгүй байдлыг хангасан  эмийн түүхий эдээр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон Гепарин 5000ОУН-1мл эмийг эмчилгээний стандартад нийцсэн бага хэмжээтэйгээр савлан дотооддоо үйлдвэрлэж байгаа нь үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.  

Герман улсын “Pharma Action” үйлдвэртэй хамтран улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмзүйч нарт тус эмийн үйлдвэрлэлийн үе шат болон хэрэглээний талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөх зорилготой “Гепарин 5000 ОУН/1 мл тарилгын эмийн олон улсын чиг хандлага” сэдэвт үйл ажиллагааг 2016.09.22 өдөр зохион байгууллаа.

Уг танилцуулах үйл ажиллагаанд улс, хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын 120 орчим эмч, эм зүйч нар хамрагдлаа.

 

 

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.