Хэвлийн диализ эмчилгээний олон улсын сургалт зохион байгуулагдлаа

Хэвлийн диализ эмчилгээний олон улсын сургалт зохион байгуулагдлаа

"Хэвлийн диализ эмчилгээний олон улсын сургалт"
2014 оны байдлаар Монгол улсад бөөрний өвчлөл 10 000 хүн тутамд 954,3 –т бүртгэгдсэнээр хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 өвчний 3 дугаарт бичигдэж байсан нь жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Бөөрний архаг өвчний эцсийн үе шатны эмчилгээ болох бөөр орлуулах эмчилгээ нь 3 төрөл байдгаас манай улсад 1975 оноос гемодиализ, 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай эхлэсэн бол хэвлийн диализ эмчилгээг 2012 оноос эхлэж, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт 8, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт 1, улсын хэмжээнд нийт 9 өвчтөнд тус эмчилгээг хэрэгжүүлж байна. 
Бөөр орлуулах эмчилгээнии төрлүүдээс, тодруулбал гемодиализаас нэг дахин хамгийн хямд төсөр бөгөөд гаж нөлөө багатай эмчилгээний арга болох хэвлийн диализийг Монгол улсад дэлгэрүүлэх нь хүн амын эрүүл мэнд төдийгүй, эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой юм. 
ЭМ-ийн сайдын 2015 оны 10 сарын 14-ний өдрийн 414 тоот тушаалаар хэвлийн диализ эмчилгээний зааврыг баталж, албан ёсоор эмчилгээний практикд нэвтрүүлж эхлэсэн байна. Гэвч тус эмчилгээг нэвтрүүлэхэд хамгийн гол суурь болох бэлтгэгдсэн боловсон хүчин тулгамдсан асуудал байсаар байжээ. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ, Монголын гемодиализийн нийгэмлэг, Аи Ви Ко ХХК хамтран “Хэвлийн диализ эмчилгээний олон улсын сургалт”-ыг зохион 2016 оны 07 сарын 22-23 өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтанд Хонг Конгийн “Prince of Wales” эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ы хүндэт доктор, Олон улсын бөөрний нийгэмлэгийн Ази-номхон далайн бүс хариуцсан ерөнхийлөгч, Олон улсын хэвлийн диализийн нийгэмлэгийн тэргүүн, профессор Филипп Кам-тао Ли урилгаар оролцож байгаа бөгөөд сургалтанд нийт 15 аймаг, Улаанбаатар хотын 6 дүүрэгийн болон, 3 дугаар шатлалын 6 эмнэлгийн нийт 90 гаруй эмч сувилагч нар оролцлоо.
Энэхүү эмчилгээг өвчтөн гэрийн нөхцөлд, аялал зугаалгаар явахдаа, жолоо барихдаа гээд хаана ч, хэзээ ч тасралтгүй хийх боломжтой нь өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй эмчилгээний очер дарааллыг бууруулах, өвчтнүүдээс гарах зардлыг хэмнэх гэх мэтчилэн олон сайн талтай юм.



Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.