АЙВИКО компани галын аюулгүй байдлын сургалтанд хамрагдлаа

АЙВИКО компани галын аюулгүй байдлын сургалтанд хамрагдлаа

 

АЙВИКО компани галын аюулгүй байдлын сургалтанд хамрагдлаа

Галын аюулгүй байдлыг чандлан сахих нь хувь хүн, хуулийн этгээд, албан байгууллагын зайлшгүй хийж хэрэгжүүлэх ёстой ажлуудын нэг билээ. Манай компани нийслэлийн Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс гал түймэр унтраах, аврах 14-р ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран байгууллагын нийт ажилчидын дунд гал түймэр, газар хөдлөлт, болон гамшиг ослын үед ямар арга хэмжээ авах вэ, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар үзүүлэх сургалт зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд манай компанийн ажилчид идэвхтэй оролцсон бөгөөд АЙВИКО компанийн шинэ агуулахын байранд 2 ээлжээр уг үзүүлэх сургалтанд хамрагдлаа. Уг сургалт нь 2 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд галын аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх, гал гарсан үед авах арга хэмжээ, гамшиг осол газар хөдлөлтөнд хэрхэн бэлдэх, гамшиг осол газар хөдлөлтийн үед авах арга хэмжээ, мөн гамшгийн дохио, хууль тогтоомжийн талаар гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэж байв.

Сургалтын дундуур сонсогчид гал унтраах шуурхай алба дуудах дасгал хийсэн бөгөөд, Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс гал түймэр унтраах, аврах 14-р ангийн бие бүрэлдэхүүн дуудлагын дагуу ирж бидэнд хэрхэн шуурхай ажилладагаа харуулан, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжүүдээ танилцууллаа. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хамгийн гол зарчим бол мэргэжлийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж, заавар зөвлөгөөг авч ажиллах ба энэ нь зөвхөн гал унтраах мэргэжлийн байгууллагын үүрэг биш, хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгох юм. Мөн албан байгууллагын хувьд байгууллагын удирдлагаас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд анхаарал хандуулах нь байгууллагын үйл ажиллагаа, эрсдэлгүй байдалд чухал ач холбогдолтой гэдгийг сургалтыг зохион байгуулагчид онцолж байсан юм.

Сургалтыг зохион байгуулж бидэнд цаг заваа харамгүй зарцуулсан  Нийслэлийн Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гал түймэр унтраах, аврах 14-р ангийн бие бүрэлдэхүүндээ баярласан талархсанаа илэрхийлье. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг дахин хэлье

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.