IVCO компанийн ажил мэргэжлийн уралдааны ялагчид тодорлоо
IVCO компанийн ажил мэргэжлийн уралдааны ялагчид тодорлоо
Манай компани 2015 оны шилдэг ажилчдыг тодруулах зорилгоор Ажил мэргэжлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаанд Үйлдвэрлэлийн алба, Маркетинг борлуулалтын алба, Лаборатори болон Инженерийн албадууд хамрагдлаа.
Уг уралдааныг тухайн албаны ажил мэргэжлийн үүрэг чиглэлтэй холбоотой онолын асуулт болон өдөр тутмын үйл ажиллагааны уралдаан гэсэн хоёр үе шаттайгаар явуулсан юм. Манай компани нь үндэсний болон олон улсын GMP буюу үйлдвэрлэлийн зохистой дадал гэрчилгээг авсан Монгол улс дахь цорын ганц үйлдвэрийн хувьд ажилчидын ажлын чадварт үргэлж анхаарч ирсэн билээ. Энэхүү хариуцлагын дагуу уралдаанд тэргүүлсэн ажилчидаа байгууллагын зүгээс компанийн шинэ жилийн арга хэмжээн дээр байгууллагын зүгээс шагнаж урамшууллаа. Ингээд уг уралдаанд амжилттай оролцсон ажилчдыг танилцуулж байна.
1-р байр эзэлсэн ажилтнууд:
- Ээлжийн ахлагч –Мягмардашмаа
- Тунлан савлагч – Одонжаргал
- Ариутгагч –Энхбат
- Гадар уутанд савлагч - П.Мөнхцэцэг
- Оптик хяналт – Алтантуул
- Ампулын ажилтан – Алтанцэцэг
- Инженер – Баатарцогт
- Эм шинжлэгч – Норовням
- Микробиологич –Ундраа
- Маркетингийн ажилтан – Хатанбаатар
- Жолооч – Лхамсүрэн
- Диализийн ажилтан Л.Мөнхцэцэг
- Үйлчлэгч – Түмэн-өлзий
- Ампул хэвлэгч -Эрдэнэсүх