ЭМСЯамнаас “АЙВИКО” тарилгын эмийн үйлдвэрт талархал илэрхийллээ.

ЭМСЯамнаас “АЙВИКО” тарилгын эмийн үйлдвэрт талархал илэрхийллээ.

ЭМСЯамнаас “АЙВИКО” тарилгын эмийн үйлдвэрт талархал илэрхийллээ.

“АЙВИКО” компаний 10н жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд Монгол улс импортыг орлох нэн чухал шаардлагатай тарилгын уусмалуудыг дотооддоо үйлдвэрлэж байгаа билээ. Энэхүү их хөдөлмөрийг үнэлэж Монгол улсын засгийн газар, Эрүүл мэнд Спортын Яам талархал илэрхийллээ.

            Манай үйлдвэр нь 2013 онд олон улсын аудитын байгууллага болох CERTIPHARM компаниар үнэлүүлэн олон улсын эм үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/ батламжийг гардан авсан билээ. Мөн 2014 онд ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрээр “АйВиКо” тарилгын эмийн үйлдвэр нь “Эмийн үйлдвэрт тавих ерөнхий шаардлага” MNS 5524:2014 стандартыг хангасан тул Эрүүл мэндийн сайдын 2015 оны 10 дугаар тушаалаар монгол улсын анхны  үндэсний “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”- GMP-ын батламжийг 2015 онд гардаж авсан билээ.

            Энэхүү талархал нь бидний ажлын үр дүн, манай хамт олноос гадна, хамтран ажиллагч харилцагч байгууллагуудын оруулсан хувь нэмэр их билээ. Цаашид Монгол улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа эм үйлдвэрлэлд оруулж буй хувь нэмрээ улам өргөжүүлэн, үргэлж шинийг санаачлагч, тэргүүлэгч компани байхын төлөө ажиллах болно. 

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.