“IVCO” компаний 10 жилийн ойг угтан шилдэг ажилчид шагнал хүртлээ

“IVCO” компаний 10 жилийн ойг угтан шилдэг ажилчид шагнал хүртлээ

“IVCO” компаний 10 жилийн ойг угтан шилдэг ажилчид шагнал хүртлээ

“АЙВИКО” компаний үүсгэн байгуулагдсаны түүхт 10н жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Компанийхаа 10н жилийн ойн баярыг угтаж манай шилдэг ажилчид хийсэн бүтээсэн үйлсийнхээ үр шимийг хүртэж энгэрээ мялаалаа. Шагнал гардуулах арга хэмжээнд “АЙВИКО” компаний хөрөнгө оруулагчид болох Жон Стюарт, Дэвид Аллен, Энди Ан Сюун Цэнг, мөн монгол талаас Л. Мандал болон гүйцэтгэх захирал Л. Цэрэндорж нар оролцлоо.

Шагнал гардсан ажилчид: Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбооны “Эм үйлдвэрлэл хангамжийн тэргүүний ажилтан” шагналаар оптик хяналтын ажилтан Б. Батсүрэн, Борлуулалтын менежер Х. Энхсаран, гадар уут савлагч Я. Цэцэгбал, Маркетинг борлуулалтын албаны менежер Б. Наранчимэг, Үйлчлэгч Х. Лхагвасүрэн нар тус тус шагнагдлаа. Эрүүл мэнд Спортын Яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Ээлжийн Ахлагч А. Алтантүлхүүр, тунлан савлагч Б. Дариймаа нар тус тус шагнагдлаа. Аж үйлдвэрийн яамны “Үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Үйлдвэрлэлийн менежер Ж. Болормаа, Ампулын ажилтан Б. Гэрлээ нар, мөн тус яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Диализийн ажилтан Л. Мөнхцэцэг, Жолооч Б. Мөнхрөх-Оч, Ампулын ажилтан Ч. Анхмаа нар тус тус шагнууллаа. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын өргөмжлөлийг Ариутгагч Ж. Алтангэрэлд гардуулж өглөө. Мөн Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний Залуу” өргөмжлөлөөр Маркетингийн менежер Э. Цогтнаран болон эм шинжлэгч Р. Норовням нар тус тус шагнагдлаа.

Шагнал гардан авсан нийт ажилчиддаа баяр хүргэж цаашдаа улам ихийг хийж бүтээхийг хүсье. Мөн манай компаниас цаашид олон шилдэг ажилчид төрөн гарч Монгол улсын эрүүлийг хамгаалах салбарт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

“АЙВИКО” компаний 10н жилийн ойн баярын арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сар 12-ний өдөр 17 цагт Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд эхлэх юм. Эл өдөр бидний баярыг хуваалцан 10н жилийн турш хамтдаа байсан харилцагч болон хамтран ажиллагчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

 

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.