Шинэ бүтээгдэхүүн
Манай компани Метоклопрамид 0,5% - 2мл, Амброксол 15гр - 2мл бүтээгдэхүүнүүдийг шинээр худалдаанд гаргаад байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь ПП(Полипропилен) буюу пластик савлагаатайгаар худалдаанд гарч байна.
Метроклопрамид
Хэрэглэх заалт:
- Наркоз туяа эмчилгээ, зарим эмийн гаж нөлөөнөөс шалтгаалсан бөөлжис хүрэх, бөөлжих үед
- Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, улаан хоолойн сөргөөт үрэвсэл
- Хэвлийн хөндийн эрхтнүүдийн хөдөлгөөн өөрчлөгдөх, хагалгааны дараа гэдэс чангралгүй болох, гэдэс дүүрэх зэрэг шинж тэмдгийн хам эмчилгээнд
- Хоол боловсруулах замын рентген тодруулагч бодисын шинжилгээний үед гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэх, мөн 12 хуруу гэдсэнд зонд хийх үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор
Хэрэглэх арга тун:
- Бэлдмэлийг булчин болон судсанд тарьж хэрэглэнэ.
Найрлага:
- Метоклопрамидийн гидрохлорид
- Тарилгын шингэн
Хориглох заалт:
- Хоол боловсруулах замаас цус алдах, нугалуурын нарийсал
- Гэдэсний механик түгжрэл, ходоод ба гэдэс цоорох
- Феохромоцитом, экстрапирамид системийн өөрчлөлт
- Эпилепси, пролактин хамааралт хавдар, жирэмсэн болон хөхүүл үед
- 2 хүртэлх насны хүүхэд, метоклопрамидад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй
Хадгалах нөхцөл:
- 25 градусаас ихгүй температурт, гэрлээс хамгаалж 1 жил хадгална
Амброксол
Хэрэглэх заалт:
- Хурц, архаг бронхит
- Бронхэктазын хүндрэл
- Бронхын багтраа өвчний халдвар-харшлын хэлбэр
- Уушигны сүрьеэ
- Уушигны хурц архаг үрэвсэл зэрэгт цэр ховхлох зорилгоор хэрэглэнэ
Найрлага:
- Амброксолын гидрохлорид
- Тарилгын шингэн
Хэрэглэх арга тун:
- Бэлдмэлийг булчин болон судсанд тарьж хэрэглэнэ.
- Мөн утлага байдлаар хэрэглэнэ
Хориглох заалт:
- Жирэмсний эхний 3 сард
- 12-оос доош насны хүүхэд
- Хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхгүй
Хадгалах нөхцөл:
- 25 градусаас ихгүй температурт, гэрлээс хамгаалж 1 жил хадгална