Шинэ бүтээгдэхүүн

Шинэ бүтээгдэхүүн

Манай компани Метоклопрамид 0,5% - 2мл, Амброксол 15гр - 2мл бүтээгдэхүүнүүдийг шинээр худалдаанд гаргаад байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь ПП(Полипропилен) буюу пластик савлагаатайгаар худалдаанд гарч байна.

Метроклопрамид

Хэрэглэх заалт:

  • Наркоз туяа эмчилгээ, зарим эмийн гаж нөлөөнөөс шалтгаалсан бөөлжис хүрэх, бөөлжих үед
  • Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа, улаан хоолойн сөргөөт үрэвсэл
  • Хэвлийн хөндийн эрхтнүүдийн хөдөлгөөн өөрчлөгдөх, хагалгааны дараа гэдэс чангралгүй болох, гэдэс дүүрэх зэрэг шинж тэмдгийн хам эмчилгээнд
  • Хоол боловсруулах замын рентген тодруулагч бодисын шинжилгээний үед гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэх, мөн 12 хуруу гэдсэнд зонд хийх үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор

Хэрэглэх арга тун:

  • Бэлдмэлийг булчин болон судсанд тарьж хэрэглэнэ.

Найрлага:

  • Метоклопрамидийн гидрохлорид
  • Тарилгын шингэн

Хориглох заалт:

  • Хоол боловсруулах замаас цус алдах, нугалуурын нарийсал
  • Гэдэсний механик түгжрэл, ходоод ба гэдэс цоорох
  • Феохромоцитом, экстрапирамид системийн өөрчлөлт
  • Эпилепси, пролактин хамааралт хавдар, жирэмсэн болон хөхүүл үед
  • 2 хүртэлх  насны хүүхэд, метоклопрамидад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй

Хадгалах нөхцөл:

  • 25 градусаас ихгүй температурт, гэрлээс хамгаалж 1 жил хадгална 

 

Амброксол

Хэрэглэх заалт:

  • Хурц, архаг бронхит
  • Бронхэктазын хүндрэл
  • Бронхын багтраа өвчний халдвар-харшлын хэлбэр
  • Уушигны сүрьеэ
  • Уушигны хурц архаг үрэвсэл зэрэгт цэр ховхлох зорилгоор хэрэглэнэ

Найрлага:

  • Амброксолын гидрохлорид
  • Тарилгын шингэн

Хэрэглэх арга тун:

  • Бэлдмэлийг булчин болон судсанд тарьж хэрэглэнэ.
  • Мөн утлага байдлаар хэрэглэнэ

Хориглох заалт:

  • Жирэмсний эхний 3 сард
  • 12-оос доош насны хүүхэд
  • Хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхгүй

Хадгалах нөхцөл:

  • 25 градусаас ихгүй температурт, гэрлээс хамгаалж 1 жил хадгална  

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.