Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний дэлхийн өдөр, Монголд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үүсэж хөгжсөний 15 жилийн ойн бага хурал амжилттай болж өнгөрлөө

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний дэлхийн өдөр, Монголд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үүсэж хөгжсөний 15 жилийн ойн бага хурал амжилттай болж өнгөрлөө

Тэртээ 1967 оны үед Сицили Мэри Сандерс гэдэг эмэгтэй анх зөвхөн хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд зориулагдсан Гэгээн Кристоферийн Хоспис эмнэлгийг байгуулсан байна. Үүнээс хойш хоспис буюу хөнгөвчлөх тусламж үйлчилгээний эмнэлгүүд нэмэгдсээр өнөөдөр дэлхийн олон улс оронд энэхүү төрлийн эмнэлгүүдийг засгийн газраас нь дэмжиж байна. Манай орны хувьд анх 2000 онд Хавдар судлалын үндэсний төвд Хөнгөвчлөх эмчилгээний тасаг байгуулагдсанаар энэ төрлийн тусламж үйлчилгээ үүссэн түүхтэй юм.

Өнөөдөр Монголд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үүсээд 15 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд хүнд өвчнөөр зовж шаналаж байгаа олон хүмүүс болон тэдгээрийн ар гэрийн хүмүүсд амар амгалан тайван байдлыг бэлэглэсэн билээ. Энэ өдрийн бага хурлаар Монголд хөнгөвчлөх эмчилгээний нийгэмлэг байгуулагдаад 15 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар дүгнэж ярилцахаас гадна цаашид ямар ажлууд хийж гүйцэтгэх вэ, хөнгөвчлөх тусламж үйлчилгээний дэлхийн чиг хандлагын талаар ярилцлаа.

Энэхүү хуралдаа бид бүхэн улсын болон хувийн эмнэлгүүдийн эмч, эмзүйч, сувилагч зэрэг хүмүүсийг урин оролцууллаа. Засгийн газраас энэ онд хөнгөвчлөх тусламж үйлчилгээний төлбөрийг даахаар шийдвэр гарсантай холбоотойгоор эмчилгээний тасгаас хэрхэн хөнгөвчлөхийн тасагруу шилжүүлэх вэ, ингэж шилжүүлсэнээр ямар ач холбогдолтой вэ гэдгийг эмч нарт ойлгуулах зорилготой сургалтыг мөн явуулсан юм.

Энэхүү сургалтын хүрээнд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн өвдөлт намдаах 3-р шатны эмийг манай компани үйлдвэрлэж байгаа гэдгийг ирсэн эмч төлөөлөгч нарт танилцууллаа. Цаашид IVCO компани хүнд өвчнөөр өвдөж шаналж байгаа олон хүмүүсд туслах зорилгоор МХЭН-тэй хамтран олон ажлыг зохион байгуулах зорилготой байгаа билээ. 

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.