Гемодиализийн ус цэвэршүүлэх систем суурьлуулах ажлыг IVCO компани эхлүүллээ

Гемодиализийн ус цэвэршүүлэх систем суурьлуулах ажлыг IVCO компани эхлүүллээ

Гемодиализийн ус цэвэршүүлэх систем суурьлуулах ажлыг IVCO компани эхлүүллээ

Манай компани 2006 оноос бөөр хамгаалах төслийн хүрээнд гемодиализийн аппаратыг улсын эмнэлгүүдэд өөрийн хөрөнгө оруулалтаар суурилуулсаар ирсэн. Энэ нь манай компани нийгмийн сайн сайхан, хүн ардынхаа эрүүл мэндэд анхаарч ирсэний илрэл юм.

            Энэхүү туршлагын үндсэн дээр Эрүүл мэнд Спортын яамны хөрөнгө оруулалтаар манай компани дараах аймгуудад ус цэвэршүүлэх төхөөрөмжийг суурилуулах ажлыг эхлүүлээд байна. Баян-өлгий аймгаас эхэлсэн энэхүү ажил нь Булган, Говь-алтай, Өвөрхангай, Хэнтий, Дорноговь мөн улаанбаатар хотын ГССҮТ гэсэн байршилуудаар үргэлжлэх юм.

            Мөн япон улсын Токуда сангийн хөрөнгө оруулалтаар манай компани Улаанбаатар хотын налайх дүүрэг, мөн баянхонгор аймгуудын нэгдсэн эмнэлэгт ус цэвэршүүлэх системийг суурилуулахаар болсон билээ.

            Энэхүү ажлыг амжилттай гүйцэтгэсэнээр дээрх аймгуудын ард иргэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах боломжтой болох бөгөөд бөөрний өвчлөлийг багасгахад их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа билээ.

 

Сайн үйлс дэлгэрэх болтугай

 

 

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.