Кофе юу цай юу нэвтрүүлэгт манай компани уригдан оролцлоо

Кофе юу цай юу нэвтрүүлэгт манай компани уригдан оролцлоо

Кофе юу цай юу нэвтрүүлэгт манай компани уригдан оролцлоо

Манай компани Энэ онд IVCO компаний 10н жилийн ой тохиож байгаа билээ. Арван жилийнхээ ойн хүрээнд олон ажлыг манай компани хийж байгаагын нэг нь Хөнгөвчлэх эмчилгээний дэлхийн өдөр болон Монголын Хөнгөвчлөх эмчилгээний Нийгэмлэгийн үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг МХЭН-тэй хамтран тэмдэглэх зорилгоор 10-р сарын 9н 10-ний өдрүүдэд “МОНГОЛД ХӨНГӨВЧЛӨХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ХӨГЖСӨН 15 ЖИЛ БА ЦААШДЫН ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт бага хурлыг зохион байгуулах гэж байна. Энэхүү ажлыг угтаж манай багууллага UBS телевизийн “Кофе юу Цай юу?” нэвтрүүлэгт МХЭН-ийн тэргүүн Профессор Одонтуяа багштай хамт уригдан оролцлоо.

Хөнгөвчлөх эмчилгээ гэдэг нь тавилан хязгаарлагдмал буюу илаарших боломжгүй өвчтөнүүдийн амьдралын эцсийн мөчүүдийг амар амгалан, өвдөлтгүй, гэр бүлийхэнтэйгээ тайван өнгөрүүлэх зорилготой эмчилгээ юм. Монголд хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үүсэж хөгжөөд хэдийн 15 жил болжээ. Манай IVCO компани хөнгөвчлөх тусламж үйлчилгээнд хэрэглэгддэг өвчин намдаах төрлийн эмүүдийг үйлдвэрлэдэг цорын ганц үндэсний эмийн үйлдвэрийн хувьд уг арга хэмжээнд оролцох нь бидний үүрэг билээ.

Монгол улсын засгийн газраас мөн энэ төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сүүлийн жилүүдэд маш их анхаарч байгаа юм. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний талаар тусгасан олон бодлого боловсруулагдаж байна. үүнд: улсын болон хувийн эмнэлгүүдийн нийт орны тооны 8%-с доошгүй нь хөнгөвчлөхийн ор эзлэх ёстой: мөн 2015-07-01-аас эхлэн өвчтөний хөнгөвчлөх үйл ажиллагааны зардлыг төрөөс даахаар болсон байна. Энэ нь хөнгөвчлөх тусламж үйлчилгээг монголд дэлгэрүүлэхэд маш том дэм болж байгаа юм.

 

 

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.