Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын хоёрдугаар тоглолт болж өнгөрлөө

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын хоёрдугаар тоглолт болж өнгөрлөө

Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгийн үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баяр энэ онд тохиож байна. 90 жилийнхээ ойн баярын хүрээнд нэгдүгээр эмнэлэг Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын хоёр дугаар тоглолтыг есдүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа. IVCO компани арван жилийн хугацаанд нэгдүгээр эмнэлэгтэй тасралтгүй хамтарч ажилласан арвин түүхтэй учир уг арга хэмжээнд алтан түншээр оролцлоо.

            Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын наадмыг дэлхий даяар олон улсууд зохион байгуулдаг томоохон наадам юм. Монгол улс Эрхтэн шилжүүлэгсдийн нэгдүгээр спортын наадмыг анх 2007 онд зохион байгуулж байсан байна. Энэхүү спортын тоглолтын нээлтийн хүндэт төлөөлөгчдөөр УНТЭ-ийн ерөнхий захирал Бямбадорж, дэлхийд эрхтэн шилжүүлэн суулгуулах эмчилгээний анхны нэрт мэс засалч мөн дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын наадмыг санаачлагч Профессор Маури Слапак, Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Дамдин, ЭШС-ын холбооны тэргүүн Батболд, Батчулуун УНТЭ-ийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга зэрэг хүмүүс оролцлоо. Энэхүү спортын арга хэмжээг уламжлал болгон хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадам нь УНТЭ-ийн 90-н жилийн ойтой давхцаж байна.

            Эрхтэн шилжүүлэн суулгалтад хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь донорын хүрэлцээгүй байдал байдаг байна. Монгол улсын хэмжээнд эрхтэн шилжүүлэн суулгалтыг илүү боловсронгуй болгож олон хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хүмүүсд эрхтэн шилжүүлэн суулгах талаар мэдээлэл хүргэж хүмүүсд таниулах нь чухал юм.

            Монголын эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын хоёрдугаар тоглолтын зорилго нь монгол дахь эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх, эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах мөн засгийн газрын оролцоог нэмэгдүүлэх зэрэг юм. Мөн донорын идэвхийг өрнүүлэх цаашид олон хүмүүсийн амьдралыг аврах боломжтой гэдгийг таниулах байлаа.

 

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.