Шинэ Бүтээгдэхүүн

Шинэ Бүтээгдэхүүн

ХЭВЛИЙН ДИАЛИЗИЙН УУСМАЛ 1.5% 2000 мл

IVCO компани тасралтгүй судалгаа шинжилгээний үр дүнд энэ удаа хэвлийн диализийн уусмалыг худалдаанд гаргаж байна. Уг бүтээгдэхүүн нь 1,5%-ийн найрлагатай 2000мл-ийн савлагаатай юм. Энэхүү бүтээгдэхүүн нь нэн шаардлагатай эмийн жагсаалтанд орсон бөгөөд монгол улсын хэмжээнд бөөрний өвчлөл нэмэгдэж байгаа учир дотооддоо эрүүл чанартай үйлдвэрлэх нь үндэсний хэмжээнд эрүүл мэндийн салбарт том дэвшил болж байгаа юм. 

Энэхүү бүтээгдэхүүний давуу тал нь өвчтөн манай бүтээгдэхүүнийг гэрийн нөхцөлд хийх боломжтой юм. Ингэсэнээр өвчтөнүүд Гемодиализийн аппаратанд орох нь багасах бөгөөд эмнэлэгийн нөхцөлд хийлгэх гэж эмнэлэгт очих шаардлагагүй, урт удаан дараалалд зогсох шаардлагагүй болж байгаа юм. 

НАЙРЛАГА:

  • Глюкоз 30 г
  • Натрийн хлорид 10.76 г
  • Кальцийн хлорид 0.533 г
  • Магнийн хлорид 0.1044 г
  • Натрийн лактат 8.96 г 
  • Тарилгын ус  2000 мл хүртэл

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ:

  • Бөөрний архаг дутагдал бүхий өвчтөнд эмчийн заавраар хэрэглэнэ.

ХОРИГЛОХ ЗААЛТ:

  • Хэвлийн наалданги
  • Хэвлийн аортын цүлхэн
  • Хэвлийн урд ханын ивэрхий, өрцний төрөлхийн болон олдмол гажиг
  • Сэтгэц мэдрэлийн өвчтөн
  • Дархлаа суларсан, халдварын голомтот эмгэгтэй өвчтөн

БЭЛТГЭЛ АЖИЛ:

  • Өвчтөн хэвлийн диализ эмчилгээний талаар сургалтанд хамрагдсан байх.
  • Өвчтөнөөс өөрөөс нь болон асран хамгаалагчаас эмчилгээний явц, гарч болох хундрэлийн талаар таниулсан болон эмчилгээнд орох зөвшөөрөл авч баталгаажуулах.
  • Хэвлийд гуурс суулгуулсан байх.
  • Өвчтөнд хэрэглэгдэх хэвлийн диализийн уусмалыг хангалттай хэмжээгээр бэлтгэх.

ЭМЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛ:

  • Зүрх судас, амьсгалын системийн үйл ажиллагааг тогтмол хянана.
  • Шингэний баланс, артерийн даралт, хаван, уусан шингэний хэмжээ, гарч буй шингэний хэмжээ, биеийн жинг тогтмол хэмжинэ.
  • Хэвлийд тавиулсан гуурсны байдлыг хянана.
  • Өвчтөний биеийн байдлыг зөв үнэлнэ.

ӨВЧТӨНИЙ АНХААРАХ ЗҮЙЛ:

  • Хэвлийд тавиулсан гуурсаар уусмал чөлөөтэй орж, гарч байгаа эсэхэд хяналт тавих
  • Шинээр гуурс тавиулснаас хойш дор хаяж долоо хоногт 1 удаа гепаринжуулсан уусмал хэрэглэнз.
  • Өдөртөө 30-60 минутын хугацаанд хэвлийн хөндийг уусмалгүй байлгана.
  • Их хэмжззний шингэнээр (2000 мл-зэс дээш) диализ хийх үед идэвхтэй хөдөлгөөнийг хязгаарлана.
  • Хэвлийд шингэнтэй байх үед аль болохоор ханиахгүй байна.
  • Хэрэглэхийн емне уусмалын тунгалагжилт, сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалгана.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:

  • 25°С-аас ихгүй температурт, гэрлээс хамгаалсан нөхцөлд хадгална.

Хучинтэй хугацаа: 3 cap

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.