Шинэ Бүтээгдэхүүн
IVCO компани нь тарилгын эмийн чанарыг сайжруулж, төрлийг нэмэхийн тулд шинэ бүтээгдэхүүний туршилт, судалгаа, шинжилгээг үргэлж явуулсаар ирсэн. Энэ нь манай тэргүүлэх зарчимын нэг мөн GMP гэрчилгээтэй байгууллага болгоны явуулах ёстой үйл ажиллагаа юм.
Бид энэ удаад зах зээлийн эрэлт хэрэгцээг судласны үндсэн дээр их эзэлхүүнтэй дуслын шингэний үйлдвэрлэлдээ Глюкоз 5%-50мл, Новокайн 0,25% - 50мл, Натрийн хлорид 0,9% - 50мл савлагаатай бүтээгдэхүүнүүдийг нэмж байна.