Ажилчдын дотоод сургалтыг зохион байгууллаа

Ажилчдын дотоод сургалтыг зохион байгууллаа

 

Манай компани ажилчиддаа зургаан сар тутамд GMP буюу үйлдвэрлэлийн зохистой дадлын талаар сургалт зохион байгуулдаг билээ. Энэхүү журмын дагуу 2015-09-11-ний өдөр компаний шинэ ажилчид болон зургаан сараас дээш компаниас хол байсан ажилчидад GMP сургалт зохион байгууллаа.

Уг сургалтаар байгууллагын ажилчидад чанарын баталгаажилт, үйлдвэрийн зохистой дадлыг хэрхэн хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа зэрэг хичээлүүдийг орлоо. Манай байгууллагын залуу ажилчид уг сургалтанд маш идэвхтэй оролцсон бөгөөд цаашид өөрсдийн ажлын чиглэлээр монгол улсад төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай боловсон хүчин болох зорилготой нь харагдаж байлаа. Манай компаний зүгээс мөн өөрсдийн ажилчидын боловсрол цаашдын өсөлт дэвжилтийн талаар анхаарал хандуулах олон үйл ажиллагаануудыг явуулах болно.

Манай компани нь үндэсний болон олон улсын GMP гэрчилгээ авсан Монгол улсын хэмжээн дэхь цорын ганц байгууллага юм. GMP гэрчилгээг авна гэдэг нь чанарын мөш өндөр түвшинд хүрч байгаагаа баталгаажуулж байгаа хэдий ч, үүнийгээ дагаад тасралтгүй хариуцлага дагалдаж байдаг. Уг гэрчилгээг авсан бол тухайн гэрчилгээг олгосон байгууллагуудаас тасралтгүй хяналт, шалгалт, чанарын баталгаажуулалтын үйл ажиллагаануудыг хийж байдаг. Үүний хүрээнд IVCO компани нь Франц улсын Certipharm компанитай байнга хамтарч ажиллаж, уг компаний зүгээс манай үйлдвэрийг тогтмол шалгаж сайжруулах үйл ажиллагааг хийдэг. Мөн эрүүл мэнд спортын яамтай хамтран ажиллаж хяналт шалгалтуудыг тогтмол зохион байгуулдаг.  

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.