Associated Medical Supplies компаний төлөөлөгчдийн ажлын айлчлал

Associated Medical Supplies компаний төлөөлөгчдийн ажлын айлчлал

2015 оны 8 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд Хонг Конг улсын “Associated Medical Supplies” Co.,Ltd компанийн ерөнхий менежер ноён Sydney Chien, борлуулалтын албаны дарга ноён Sanny Ip нар “IVCO” ХХК болон “Их шүүдэргэнэ импорт” компаниудад ажлын айлчлал хийлээ.

Энэхүү айлчлалын гол зорилго нь Монгол улсын гемодиализийн эмчилгээний өнөөгийн байдал, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа явуулах асуудал байлаа. Уг судалгаанд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, БХХСАХНЭ, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв зэрэг гемодиализийн эмчилгээг явуулж байгаа томоохон төвүүдийг хамруулсан.

Уг судалгаагаар Гемодиализийн эмчилгээний аппаратын тоо хүрэлцээ муутайгаас эмчлүүлэгч нар зохих стандарт эмчилгээгээ авч чаддаггүй тохиолдол ажиглагдлаа. Иймд цаашид хэвлийн диализийн эмчилгээг өргөжүүлэх, эмч нар сүүн аргаар диализ хийх аргад суралцах, эмч сувилагч нарыг гадны өндөр хөгжилтэй оронд суралцуулах, туршлага солилцуулах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна.

Мөн диализийн эмчилгээнд хамрагдаж буй өвчтөнүүдийн бодисын солилцоог тэнцвэржүүлэх эмийн хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгцээ байгаа нь харагдаж байлаа.

Дээрхи асуудлуудыг зохих түвшинд шийдвэрлэх зорилгоор “IVCO” ХХК болон Хонг Конг улсын “Associated Medical Supplies” компаниуд цаашид хамтарч ажиллахаар боллоо.

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.