Дикайн гидрохлорид 1%
Худалдааны нэршил:
Дикайн гидрохлорид 1%
Олон улсын нэршил:
Тетракайны гидрохлорид
Эмчилгээний бүлэг:
Өвчин намдаах мэдээгүйжүүлэх
АТС код:
S01HA03
Найрлага:
Тетракайны гидрохлорид + Тарилгын ус
Эмийн хэлбэр савлалт:
Тарилгын уусмал 1% - 1мл
МУ-ын эмийн бүртгэлийн дугаар:
Хэрэглэх заавар:
Нүдний өвчин практикт: Нүдэнд унасан гадны биетийг авах, нүдэнд хийгдэх ойр зуурын хагалгаа, зовхины ирмэгийн үрэвсэл, нүдний салст, солонгон бүрхүүлийн шархлаа өвчнүүд, чих хамар хоолойн практикт: гайморын хөндийд тариа хийх, хамар хоолой, самалдаг, дунд чихний хагалгаа, уушигны гуурсан хоолой ба улаан хоолойг дурандах, гуурсан хоолойн зураг авах зэрэгт болон шүд ам судлалын практикт: парадонтоз, шүдний хатуу эдийн мэдрэхүй ихсэх, пульпит зэргийг эмчлэхэд хэсгийг мэдээгүйжүүлэх зорилгоор тус тус хэрэглэнэ |
Фармакологийн үйлдэл:
Дикайн хэсгийг мэдээгүйжүүлэх хүчтэй эмүүдийн нэг бөгөөд үйлдлийн хүчээр новокайн, кокайнаас хол давуу боловч хорон чанараар кокайнаа 2 дахин, новокайнаас 10 дахин илүү учир салст бүрхүүлийг сайн нэвтэрдэг түүний онцлогийг ашиглан өнгөц мэдээгүйжүүлэлтэнд өргөн хэрэглэнэ |