“Хүний төлөө-Зөв тус” сэдэвт үзэсгэлэнд IVCO компани оролцлоо

“Хүний төлөө-Зөв тус” сэдэвт үзэсгэлэнд IVCO компани оролцлоо

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн гаргасан тушаал, баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” сарын аяныг 2015.08.28-наас 2015.09.30 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон билээ. Аян нь эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтыг тогтолцоог төлөвшүүлэх зорилготой юм.

Уг сарын аяныг нээж нийслэлд үйлдвэрлэл явуулж байгаа нэр бүхий салбарын тэргүүлэх байгууллагуудын үзэсгэлэн болж өнгөрлөө. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагууд дундаас манай АЙВИКО компани сонгогдон уг үзэсгэлэнд оролцлоо. Уг үзэсгэлэнд манай байгууллага ПП(полипропилен) савлагаатай тарилгын уусмалаар оролцлоо. Зайлшгүй шаардлагатай, судсаар сэлбэх тарилгын чухал бүтээгдэхүүнийг монголдоо сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглан, дэвшилтэт савлагаатай үйлдвэрлэж байгаад хэрэглэгчид сайшаалтай байгаагаа илэрхийлж байлаа. Мөн хэрэглээний хувьд маш хялбар, эрүүл мэндийн хувьд ямар нэгэн эрсдэлгүй байгаа нь хэрэглэгчдийн хувьд манай бүтээгдэхүүнийг сонгох чухал үзүүлэлт болж байна. Энгийн шилэн савлагаатай ампултай тариаг хэрэглэхэд:

  • Ампул зүсэгч ашиглах
  • Гарлуу шилний үртэс орох аюултай
  • Хадгалж тээвэрлэхэд хагарах аюултай
  • Хамгийн гол аюул нь шилний бичил хэлтэрхий хүний судасруу орж ямар нэгэн аюултай өвчлөл үүсгэх эрсдэлтэй байдаг байна.

Полипропилен савлагаа гэдэг нь сүүлийн үеийн дэлхийд тэргүүлэгч дэвшилтэт технологи юм. Энэхүү савлагааны давуу тал нь өвчтөний эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй мөн хэрэглэхэд маш хялбар юм. Уг савлагаа нь дараах давуу талуудтай:

  • Хүний судсанд шилний жижиг хэлтэрхий орох эрсдэлгүй
  • Шилэн ампул зүсэгч ашиглах шаардлаггүй
  • Онгойлгоход хялбар
  • Хуруугаа зүсэх эрсдэлгүй
  • ПП савлагаатай тарилгын уусмалыг хугалахад жижиг хэсэг үүсэхгүй
  • Тээвэрлэх болон хадгалах үед хагарч гэмтэх аюул байдаггүй байна.

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.