Шүдний эмч нарын үзлэг, сургалт боллоо

Шүдний эмч нарын үзлэг, сургалт боллоо

 

Амны хөндийн ариун цэвэр бол эрүүл мэнддээ анхаардаг хүний хамгийн түрүүнд сахих ёстой зүйл билээ. Манай компани ажилчдын эрүүл мэнд, боловсрол мэдлэгт тогтмол анхаарал хандуулдаг учир компанидаа ЭМШУИСургуулийн  Нүүр Ам Судлалын Сургуулийн мэргэжилтнүүдийг урьж, амны хөндийн эрүүл мэндийн талаар сургалт зохион байгууллаа. Сургалтын дараа мөн амны хөндийн үзлэгт ажилчидаа хамрууллаа.

Монгол улсын хэмжээнд амны хөндийн өвчлөл маш их байгаа бөгөөд эдгээр өвчлөлийн гол шалтгаан нь монголчуудын амны хөндийн эрүүл мэндэд төдийлөн анхаардаггүйгээс үүдэлтэй гэж судлаач эмч нар онцолж байна. Мөн орчин үеийн амьдралын хэв маяг, тоос шороо, агаарын бохирдол, идэж байгаа хоол хүнснээс мөн шалтгаалдаг аж.

Амны хөндийн хамгийн зонхилох өвчлөлийн нэг нь буйлны үрэвсэл юм байна. Буйлны үрэвсэл нь хүмүүсд төдлийлөн мэдэгдэх зовиур илэрдгүй боловч, хүний нүдэнд илээр өвчилж байдаг байна. Буйлны үрэвслийг анхан шатандаа эмчлэгдэхгүй үрэвсвэл шүд суларч унах аюултай байдаг байна. Энэхүү өвчлөлийг үүсгэж байгаа гол шалтгаанууд нь

  • амны хөндийн ариун цэврийг сахихгүй байх
  • шүдээ буруу буюу дутуу угаах
  • биеийн бусад хэсгийн өвчлөлүүд
  • мөн тамхи татах нь буйлийг хамгийн ихээр үрэвсүүлдэг байна.

Энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга нь амны хөндийн ариун цэврийг сайтар хангах буюу шүдээ тогтмол, зөв угааж хэвших юм.

Бага насны хүүхдийн амны хөндийн өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэж байгааг эмч судлаачид маань онцолж байна. Бага насны хүүхдүүдийн шүдний эмчид хандах, шүдээ суглуулах тохиолдол маш их болсон байна. Үүний шалтгаан нь мэдээж эцэг эхчүүд хүүхдийнхээ амны хөндийн эрүүл мэндэд сайтар анхаарал тавихгүй, хариуцлаггүй хандаж байгаа явдал юм. Мөн сүүлийн жилүүдэд монгол хүмүүсийн идэж ууж хэрэглэж байгаа зүйлс нь хүмүүсийн төрөлх зажлах функцд сөргөөр нөлөөлөн бага насны хүүхдүүдийн амны хөндийн зөв хөгжлийг алдагдуулж, амны хөндийн буруу тогтолцоотой болгож байна.

Хүний аманд биеийн бүх төрлийн цусан судлууд байдаг учир амны хөндий бохирдвол тухайн нян бактери нь хүний бүх биеэр тархах аюултай байдаг байна. Шүд эрүүл бол бие эрүүл гэсэн үгний учир энэ билээ. Эдгээр бүх өвчлөлүүдээс сэргийлэх хамгийн энгийн арга нь Шүдээ тогтмол зөв угааж, шүдний эмчид тогтмол хандах юм. Хамгийн гол нь амны хөндийн эрүүл мэнд маш чухал гэдгийг ухаарч, анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай юм.

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.