АЙВИКО компани Швейцарийн Swiss Core групптэй хамтарч ажиллаж эхэллээ

АЙВИКО компани Швейцарийн Swiss Core групптэй хамтарч ажиллаж эхэллээ

“IVCO” тарилгын эмийн үйлдвэр Швейцари улсад төвтэй Swiss Core эм худалдааны байгууллагын Энэтхэг улс дахь салбартай хамтын ажиллагаагаа эхлүүлээд байна. Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь Монгол улсад өнөөдрийн байдлаар нэн хэрэгцээтэй байгаа хямд үнэтэй өндөр чанартай эмийг нийлүүлэх юм.

Уг компаний төлөөлөгчид өнгөрөгч долоо хоногт Монгол улсад ирж IVCO компанитай  хамтран Улаанбаатар хотод тав хоногийн хугацаанд улсын нэг, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд болон хувийн эмнэлгүүд дээр ажиллаа. Энэхүү судалгааны ажлаараа бид бүхэн Улаанбаатар хотод байрлах улсын болон хувийн эмнэлгийн эмч нар өвчтөнүүдэд хэрхэн эм бичиж өгч байгаа, ямар шалгуураар эмийг хэрэглээнд нэвтрүүлж байна, мөн ямар журам зааварчилгааг дагаж эмийг бичиж байгаа талаар судалж үзлээ.

Судалгааны үр дүнг ажлын сүүлийн өдөр багаараа хэлэлцлээ. Судалгааны үр дүнд монгол улсын хэмжээн дэхь эхний шатны буюу 1,2-р шатлалын эмнэлгүүд эмийн талаар мэдээлэл авах шаардлагатай харин эм олгох журмын хувьд Монгол улсын эрүүл мэндийн яамнаас баталсан журмыг дагаж мөрдөж байна. Харин томоохон хувийн эмнэлгүүд болон улсын сүүлийн шатлалын эмнэлгүүд нь шинэ сүүлийн үеийн эмийн талаар мэдээлэл сайтай мөн эм олгох олон улсын журам зааварчилгааг дагаж байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн түвшинг дээшилж байгаа гэдгийг харууллаа. Харин хүн амын худалдан авах чадвар муу, чанартай эмийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор өвчтөн эмчийн бичиж өгсөн эмийг худалдан авах боломжгүй бол тухайн эмийг орлох арай хямдхан эмийг авч хэрэглэж байгаа нь тухайн өвчтөний эдгэрэлтийн явцад сөргөөр нөлөөлж байгааг эмч нар хэлж байлаа.

Төлөөлөгчид маань мөн монгол улсын эмийн хэрэглээний түвшин өндөр байгааг цохон тэмдэглэлээ. Өөрөөр хэлбэл манай улсад сүүлийн үед шинээр гарч байгаа бүх эм эмнэлгийн хэрэгслүүд маш хурдан орж ирж байгаа нь биднийг чанартай эмийн хэрэгцээтэй гэж үзэхэд хүргэж байгаа юм. 

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.