“АЙВИКО” компанид Английн Эдинбүргийн Их сургуулиас сайн дурынхан ирж анхны тусламжийн үзүүлэх сургалт явууллаа

“АЙВИКО” компанид Английн Эдинбүргийн Их сургуулиас сайн дурынхан ирж анхны тусламжийн үзүүлэх сургалт явууллаа

Үйлдвэрлэлийн ямар нэгэн осол гэмтэлгүй үйл ажиллагаа явуулах нь манай компаний чухал зорилтуудын нэг билээ. Энэхүү зорилтын хүрээнд АЙВИКО компани дээр Англи улсын Эдинбургийн их сургуулиас сайн дурын дөрвөн хүн ирж анхны тусламжийн үзүүлэх сургалт явууллаа. Уг үйл ажиллагаанд манай компаний ажилчид маш идэвхтэйгээр оролцон заасан арга техникүүдийг өөрийн биеэр туршиж суралцлаа. Яаралтай үед түргэн тусламж үзүүлж чаддаг байна гэдэг нь үйлдвэрлэл явуулж байгаа байгууллагын ажилчидад маш чухал юм. 

Уг үзүүлэх сургалт нь ухаан алдсан хүнд анхны тусламж үзүүлэх, цус тогтоох, хугарлын үеийн тусламж, түлэгдэлтийн үеийн тусламж гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэйгээр явагдлаа. Цаашид “АЙВИКО” компаний зүгээс аюулгүй ажиллагааг эрхэмлэн, аюул тохиолдсоны дараа биш осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээг мөн тогтмол явуулж байх төлөвлөгөөтэй юм.

 

 

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.