Хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төлөөлөл “АйВиКо” компанид зочиллоо

Хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төлөөлөл “АйВиКо” компанид зочиллоо

Хөнгөвчлөх үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн төлөөлөл “АйВиКо” компанид зочиллоо

“АйВиКо” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлаж олон бүтээлч ажлуудыг хийсээр ирсэн. Эдгээр ажлуудын хүрээнд манай хамт олон Хөнгөвчлөх эмчилгээ хийдэг эмнэлэг, хосписуудын төлөөллүүдийг үйлдвэрийн байрандаа урьж үйл ажиллагаагаа танилцууллаа.

Мөн хөнгөвчлөх тусламж үйлчилгээг үзүүлэхэд тулгарч байгаа хүндрэл, түүнийг даван туулахад “АйВиКо” ХХК  хэрхэн дэмжин хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн түүнчлэн ирэх аравдугаар сарын арванд тохиох олон улсын хөнгөвчлөх эмчилгээний өдрөөр Монгол улсад аль болох олон хүнд энэ талын үйлчилгээний талаар ойлголт төрүүлж, зарим хүмүүсийн ойлголтыг илүү гүнзгийрүүлэх нь чухал байгаа талаар ярилцлаа.

“Ивээл” хосписийн арван жилийн ойд зориулж Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хөнгөвчлөх тусламж үйлчилгээ явуулж байгаа эмнэлгүүдэд “АйВиКо”компаний зүгээс хандивласан чухал хэрэгцээт тарилгын эмүүдийн үйлчилгээ, хэрэглээний талаар мөн дүгнэн ярилцлаа. Уг бүтээгдэхүүний үйлчилгээ, хэрэглээнд Хосписийн төлөөллүүд сэтгэгдэл өндөр байна. Ялангуяа Полипропилен (хуванцар) савлагаатай тарилгын уусмалыг хэрэглэхэд маш амар, хурдан шуурхай байгаа талаар сонсоход бидэнд таатай байлаа.

 

 

 

 

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.