“АЙВИКО” ХХК хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад хандив өргөлөө

“АЙВИКО” ХХК хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад хандив өргөлөө

“АЙВИКО” ХХК хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлдэг

байгууллагуудад хандив өргөлөө

“Ивээл” хоспис буюу хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлж буй буяны байгууллагын арван жилийн ойн арга хэмжээнд Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн, хувийн хэвшлийн болон буяны зургаан байгууллагын хамт  “АЙВИКО” ХХК-ийн хамт олон зочиллоо.

Монгол улсад 2002 оноос эхлэн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд одоо улсын хэмжээнд нийт 27 байдгаас Улаанбаатар хотод 6 байгууллага идэвхитэй үйл ажиллагаагаа явуулдаг байна. Аймаг тус бүр нэг байдаг ч хөнгөвчлөх тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй явуулж хараахан чадахгүй байгаа нь хэрэгцээт эмэн эмчилгээний зардал хомсдолтой холбоотой.

“АЙВИКО” ХХК нь 2013 оноос мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэн эмнэлэг, эмийн байгууллагуудад ханган нийлүүлж байгаа билээ. Манай компани тус ойн баярыг тохиолдуулан Хавдар Судлалын Үндэсний Төвийн “Хөнгөвчлөх эмчилгээний тасаг“, “Ивээл” “Грийн хоум”, “Агата”, “Найдвар”, “Ачтан” хоспис байгууллагуудад үйл ажиллагааг нь дэмжин хөнгөвчлөх тусламж үйлчилгээний өвдөлтийг намдаах нэн шаардлагатай мансууруулах эмээр хандив өргөсөн явдалд тус байгууллагын хамт олон болон уг үйлчилгээг авч буй өвчтөнүүд баяртай байгаагаа уламжиллаа.

 

"Ивээл" Хосписийн арван жилийн баярын арга хэмжээ

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.