“АЙВИКО” ТАРИЛГЫН ЭМИЙН ҮЙЛДВЭР МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ҮНДЭСНИЙ “GMP” БАТЛАМЖ ГАРДАН АВЛАА

“АЙВИКО” ТАРИЛГЫН ЭМИЙН ҮЙЛДВЭР МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ҮНДЭСНИЙ “GMP” БАТЛАМЖ ГАРДАН АВЛАА

2015 оны  01 дүгээр сарын 27- ны  өдөр Монгол улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэнд, спортынсайд Г.Шийлэгдамба Айвико тарилгын эмийн үйлдвэрт анх удаа үндэсний “GMP-Эм үйлдвэрлэлийн зохистой дадал”батламж гардуулан өглөө. Үүний дүнд тус эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд албан ёсоор  дэлхийн зах зээлд гарах нөхцөл бүрдэлээ.“АйВиКо” тарилгын эмийн үйлдвэр нь үндэсний GMP батламж гардан авч байгаа нь үндэсний эмийн үйлдвэр дэлхийн түвшинд хүрснийг баталсан түүхэн үйл явдал юм. 

Тарилгын шингэн буюу хэрэглэгч түмний мэддэгээр дуслын шингэний Монгол Улсын анхны үйлдвэр нь Монгол, Англи, Австрали, БНСУ, Тайвань улсуудын хөрөнгө оруулалтад түшиглэн байгуулагдсан бөгөөд өдгөө арван жилийг ардаа орхижээ.

Үйлдвэр байгуулагдах болсон урьдач нөхцлийн талаар дурдахад: 2004 он хүртэл тарилгын шингэн эмийг үйлдвэрлэлийн бус эмнэлгийн орчинд, эрүүл ахуйн шаардлагыг үл хангах нөхцөлд хийх болон импортлох замаар хангаж байсныг халж, Монгол улсад эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай олон улсын шаардлагад нийцсэн тарилгын шингэнийг эх орондоо үйлдвэрлэх зорилгоор тус үйлдвэр байгуулагдсан юм.

2004 онд үйлдвэр анх нээгдэхдээ 20 гаруй ажилтантай, үйлдвэрийн нэг шугамтай, жилд 10 гаруй нэрийн 4,5 сая нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол үйлдвэрийн хүчин чадлыг тасралтгүй өсгөж, хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлсэнээр өдгөө 100 гаруй ажилтантай, үйлдвэрийн хос шугам бүхий 28 нэр төрлийн тарилгын шингэн, 7 нэрийн полипропилен савлагаатай тарилгын уусмал үйлдвэрлэж зах зээлийн 60 хувийг дангаараа хангадаг эх орны эм үйлдвэрийн салбар дахь томоохон үйлдвэр болон өргөжиж ирлээ.

Тухайлбал: Үйлдвэрийн шугамын өргөтгөл 2011 оноос хойш хийгдэн, Ампулын үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсанаар Монгол улсад анх удаа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ПП буюу полипропилен савлагаа бүхий тарилгын эмийг зах зээлд нэвтрүүлсэн нь салбартаа болон хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн танил бүтээгдэхүүн болжээ.

Зарим онцлогоос үйлдвэр дурдвал: Тус үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн ДЭМБ-ын GMP-эм үйлдвэрлэлийг зохистой явуулах дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Эм үйлдвэрлэх бүхий л үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж ажилласны үр дүнд тус үйлдвэр 2013 онд Олон улсын эмийн үйлдвэрлэлийн аудитын Certipharmкомпаний үнэлгээгээрGMP-ын шаардлагыг хангаж, Монгол улсын эмийн үйлдвэрүүдээс анх удаа олон улсын GMP батламж авсан. Энэ нь тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд Европын стандартад нийцэж байгааг илтгэж байна.

2014 онд тус үйлдвэрийн Чанарын хяналтын лабаратори нь MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж ажилласнаар Стандарт Хэмжил Зүйн Газраасмагадлан итгэмжлэгдсэн билээ.

ҮЙЛДВЭРИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙД:

“Айвико” тарилгын  эмийн үйлдвэр нь хүн ардынхаа эрүүлийг хамгаалах  үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж буйгаас гадна нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ямагт нэн  тэргүүнд тавьж,компаний зүгээс байнга анхаарал хандуулан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн.

Заримаас дурдахад: 2006 оноос улс, орон нутгийн чанартай томоохон эмнэлэгүүдэд дутагдаад байсан чухал шаардлагатай 50 ширхэг бөөрний геомиализийн аппарат болон ус цэвэршүүлэх  төхөөрөмжүүдийг хөгжингүй орнуудаас үе шаттай худалдан авч, үнэ төлбөргүй суурилуулсан юм.

Түүнчлэн эдгээр тоног төхөөрөмжүүдийн ашиглалт,  засвар үйлчилгээ, сургалтыг мөн л өөрийн хөрөнгөөр одоо хүртэл шийдвэрлэж ирсэн нь хүнд өвчнөөр шаналж буй олон арван хүмүүст амьдрал хайрлаад зогсохгүй, эмнэлэгийн зүгээс болоод олон нийтийн зүгээс ихээхэн талархал дэмжлэгийг хүлээж байгааг дурдахад таатай байна.

GMPАриун ус-Эмийн хаан эл үгийг уриагаа болгосон энэ хамт олны бүтээж байгаа шидэт ус чухамдаа л эрдэнэт хүмүүний биеийг эмнэн анагаах, эрчмийг дэмжих ачлалт ус гэлтэй.

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.