“Эрүүл Мэндийн Салбарын Эдийн Засаг, Хөрөнгө Оруулалтын Анхдугаар Чуулга” уулзалтанд “АЙВИКО” ХХК хандив өргөлөө

“Эрүүл Мэндийн Салбарын Эдийн Засаг, Хөрөнгө Оруулалтын Анхдугаар Чуулга” уулзалтанд “АЙВИКО” ХХК хандив өргөлөө

“Эрүүл Мэндийн Салбарын Эдийн Засаг, Хөрөнгө Оруулалтын Анхдугаар Чуулга” уулзалт төрийн ордонд 2014 оны 06 дугаар сарын 07 ны өдөр зохион байгуулагдсан ба энэхүү чуулга уулзалтанд төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон. Энэхүү чуулганд “АЙВИКО” ХХК нийгмийн хариуцлагаа өндөрөөр ухамсарлаж 350,000.000₮ /гурван зуун тавин сая төгрөг/ үнэ бүхий 10 ширхэг Гемодиализийн аппаратыг улсын эмнэлэгүүдэд, 5,000.000₮ /таван сая төгрөг/ үнэ бүхий эм, эмнэлэгийн хэрэгслийг Улсын Клиникийн Төв эмнэлэг болон Хавдар Судлалын Үндэсний Төвд хандивлаж “БАТЛАМЖ”-г Эрүүл  Мэндийн сайд Н.Удвал, Төрийн Захиргааны Удирдлагын Газрын дарга Д.Оюунчимэг болон Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга Ц.Цолмонгэрэл нарт гардууллаа.

            “АЙВИКО” ХХК-н хөрөнгө оруулагчдын урилгаар БНКиргиз улсын Эрүүл Мэндийн Яамны төрийн нарийн бичгийн дарга хатагтай Пайза Суиумбаева, Эрүүл Мэндийн газрын дарга ноён Руслан Ахматов нар Эрүүл Мэндийн сайд Н.Удвалтай уулзаж хоёр орны Эрүүл Мэндийн Салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах хамтын ажиллагаагаа дахин сэргээх боломжын талаар санал солилцон мөн “АЙВИКО” компаны хөрөнгө оруулагчдын санаачлагаар МУ-д ирэх болсондоо талархсанаа илэрхийлж Эрүүл Мэндийн сайд Н.Удвалд Киргиз улсын бэлэг тэмдэг, шүтээн эмэгтэй Курманжан Датка хатны хөргийг өргөлөө.

            Эрүүл Мэндийн сайд Н.Удвал манай улсад айлчилж байгаад мөн адил талархаад “АЙВИКО” Тарилгын шингэний үйлдвэрийг МУ-д байгаа GMP хангасан эмийн үйлдвэр бөгөөд 100% итгэж болохуйц үйлдвэр мөн үйлдвэртээ шинэ бүтээгдэхүүн болон технологийг дэмжиж хөрөнгө оруулдаг үйлдвэр гэдгийг цохон тэмдэглэлээ.

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.