2014-2018 онд Төрөөс баримтлах Эмийн бодлого боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн айлчлал.

2014-2018 онд Төрөөс баримтлах Эмийн бодлого боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн айлчлал.

2014-2018 онд төрөөс баримтлах эмийн бодлого боловсруулах, УИХ-р батлуулах, хэрэгжүүлэх ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл УИХ гишүүд, Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид  2014 оны 03 сарын 11-ны өдөр  манай компаний үйл ажиллагаатай танилцлаа.

Үүнд УИХ гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл, ажлын хэсгийн холбогдох ажилтан, ЭМЯ-ны газрын дарга, мэргэжилтэн, Азийн Хөгжлийн Банкны GMPтөслийн удирдах ажилтан болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол Улс дахь Төлөөлөгчийн Газрын захирал нар ирлээ.

Ажлын хэсгийн зарим гишүүд Европын холбооны эмийн стандарт GMP (Good Manufacturing Practice ) шаардлагыг бүрэн хангасан эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай  танилцсандаа өндөр сэтгэгдэлтэй байгаа илэрхийлэхийн зэрэгцээ Монголд үйлдвэрлэсэн тарилгын шингэнийг эргэлзээгүйгээр хэрэглэж болох юм байна гэсэн итгэл үнэмшил төрлөө гэдгийг онцлон тэмдэглэж хэллээ.

Манай компанийн зүгээс төрөөс баримтлах Эмийн бодлогод тусгуулах, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай санал бодлуудыг амаар болон бичгээр танилцуулав.

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.