ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН EXPO 2014 үзэсгэлэн яармагт амжилттай оролцлоо.

ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН EXPO 2014 үзэсгэлэн яармагт амжилттай оролцлоо.

2014 оны 04 сарын 25-27-ны өдрүүдэд МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ болон МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН-с хамтран зохион байгуулсан ЭРҮҮЛ МЭНД 2014 үзэсгэлэн яармагт манай байгууллага амжилттай оролцлоо.

Тус үзэсгэлэнг Эрүүл мэндийн Дэд сайд Ж. Амарсанаа, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимийн дарга, Монгол Эм Имкекс Концерны удирдлагууд  нээж үг хэллээ.

Үзэсгэлэнд Монгол улсад нэртэй хувийн эмнэлгүүд, эрүүл мэндийн тоног төхөөрөмж импортлогчид, эм үйлдвэрлэгчид, эм ханган нийлүүлэх байгууллагууд, гоо сайхны бүтээгдэхүүн - үйлчилгээ үзүүлэгчид, мэргэжлийн зөвлөгөө өгөх болон чийрэгжүүлэх төвүүд, бусад холбогдох байгууллагууд оролцсон юм.

Манай байгууллага тус үзэсгэлэн яармагт  тасралтгүй оролцож байгаа бөгөөд Монгол улсад GMP шаардлага хангасан Судсаар сэлбэх тарилгын шингэний үйлдвэр билээ.

2013 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн Монгол Улсад анх удаа PP ( Polypropylene) ampoule буюу Полипропилен савалгаатай тарилгын уусмалын үйлдвэрлэлийн шинэ шугам нэвтрүүлсэн билээ. Тус ампулын давуу тал нь шилэн савалгаанаас татгалзаж гар зүсэхгүй мөн тарилгын шингэнд шилний үртэс орохгүй гэх мэт олон давуу талтай бөгөөд энэ жилийн ОНЦЛОХ бүтээгдэхүүн байлаа.

Тус үзэсгэлэнд оролцогчдод хандан Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлэхдээ “Шинчлэлийн засгийн газрын хэргэжүүлэх чухал арга хэмжээнүүдийн нэг нь хүнд сурталыг арилгаж, хувийн хэвшлийг дэмжих юм. Үүний нэг жишээ нь Эрүүл мэндийн салбарын үзэсгэлэн болж олон олон хувийн хэвшлүүд оролцож байгаа явдал юм. Өнгөрсөн жилтэй харьцуулахад тус үзэсгэлэн маань илүү олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөөс эхлээд шинэ эм эмэн бүтээгдэхүүн танилцуулж, олон компани нэмэгдэж оролцож байгааг хархад таатай байна. Бид одоогийн байдлаар үнийн хөөрөгдөлтөд анхаарч ажиллаж байгаа бөгөөд цаашид дотоодын эмийн үйлдвэр, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидээ дэмжих тал дээр маш их анхаарах болно” гэлээ.

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.