Үйлдвэр

Үйлдвэр

Манай үйлдвэр нь үйлчилгээний өндөр идэвхитэй, аюулгүй, чанартай их эзэлхүүнтэй тарилгын шингэн болон бага эзэлхүүнтэй тарилгын уусмалыг арван жилийн турш тасралтгүй үйлдвэрлэж байна.

Бид үйл ажиллагаандаа сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ санаа, арга аргачилгааг тогтмол нэвтрүүлж ажиллахыг эрмэлздэг нь биднийг дэлхийн түвшинд хөл нийлүүлэн алхахад дөхөм болж байна. Үүний нэг жишээ нь бид 2014 оноос дэлхийд тэргүүлэгч технологи болох ПП (полипропилен) савлагаатай бүтээгдэхүүнийг монгол улсад анх удаа үйлдвэрлэж худалдаанд гаргасан. Энэхүү бүтээгдэхүүн нь шилэн савлагаатай тарилгын уусмалын эрсдэлтэй байдлыг халж цоо шинэ илүү хялбар хэрэглээг үйлчлүүлэгчид буюу өвчтөнүүдэд санал болгож байгаа юм. Мөн их эзэлхүүнтэй тарилгын шингэнийг PVC болон NON-PVC савлагаатайгаар үйлдвэрлэж байна. Манай компани үйлдвэрийн бүх тоног төхөөрөмжөө АНУ-ын Ромако группын Франц дахь салбар IPM компани, БНСУ-ын FINE F.A.C компаниудтай хамтран ажиллан худалдан авч суурилуулсан.

“IVCO” компани нь боловсон хүчиндээ тогтмол анхаарал хандуулдаг ба үйлдвэрийн ажилчдад тогтмол төрөл бүрийн сургалт, нийгмийн үйл ажиллагаа, ажилчдын эрүүл мэнд чөлөөт цагт зориулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Бид үргэлж дэвшилтэт сүүлийн үеийн технологийг эрэлхийлдэг учир үүнийгээ дагаад ажилчдаа сургах шаардлагатай болдог бөгөөд шинэ технологи нэвтрэх бүрт мэргэжлийн чиглэлийн сургалтыг тогтмол зохион байгуулж явуулдаг. Манай байгууллагын үйл ажиллагаанд нэвтэрсэн OPEN ERP 7.0 системийн сургалтыг бид мөн зохион байгуулж ажилчид системийг амжилттай ашиглаж байна.

Манай үйлдвэр нь жилд 10 сая ширхэг их эзэлхүүнтэй тарилгын шингэн, 15 сая ширхэг бага эзэлхүүнтэй тарилгын уусмалыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжүүд нь ариун эмийн үйлдвэрлэлд зориулагдан үйлдвэрлэгдсэн тусгай зориулалтын модуль байдаг.

GMP шаардлагад нийцсэн үйлдвэрийн байр:

  • Үйлдвэрийн барилгын хэмжээ - 2160м2
  • Хүмүүс болон үйлдвэрийн түүхий эдэд зориулсан тусгай агаарын хавхлагтай хаалга
  • ISO 5 7 ангиллын цэвэр үйлдвэрлэлийн орон зай, 8 ангиллын - 300м2
  • Ус цэвэршүүлэх өрөө - 104м2
  • Угаалгын болон хувцас солих 2 өрөө - 80м2
  • Түүхий эдийн агуулах – 220м2
  • Үйлдвэрлэгдэж гарсан бүтээгдэхүүнийг хяналтад байлгах хорионы өрөө – 115м2
  • Чанарын хяналтын лабораторууд – 82м2
  • Үйлдвэрийн бүх шугам хоолой нь AISI 316L маркийн гангаар хийгдсэн

Үйлдвэрлэлийн бүс дэхь агаар шүүлтүүр, урсгал, хурд, чийг, даралт зэргийг удирддаг агаар цэвэршүүлэх төв систем. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг түгээх түгээлтийн машинууд мөн байдаг.

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.