Бидний түүх
Бидний түүх
2004 Их Британи, Австрали, Тайвань, БНСУ, Монгол улсын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан.
2005 Жилд 4,5 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Францын IPM компанийн эмийн үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдон үйлдвэрлэлээ явуулж эхэлсэн.
2009 Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн БНСУ-н FINE F.A.С компанитай хамтран жилд 10 сая ширхэг бүтээгдэхүүн гаргах зорилготой тоног төхөөрөмжийн өргөтгөл хийсэн.
2012 МУ-д анх удаа ПП ампул буюу Полипропилен савлагаатай тарилгын уусмалыг үйлдвэрлэхээр шинэ шугам нэвтрүүлсэн.
2013 МУ-д анх удаа GMP буюу Үйлдвэрлэлийн Зохистой Дадал батламжийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн үйлдвэрийн аудитын CERTIPHARM компаниас авсан.
2014 МУ-д анх удаа ПП ампул буюу Полипропилен пластик савлагаатай тарилгын уусмалыг 0,5мл-2мл хэмжээтэйгээр үйлдвэрлэж эхэлсэн.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн Open ERP системийг нэвтрүүлж эхэлсэн.
Чанарын хяналтын лаборатори нь Чанарын Удирдлагын Тогтолцоо MNS ISO/IEC 17025:2007 стандартын дагуу итгэмжлэгдсэн
2015 Эрүүл мэнд, Спортын яамнаас үндэсний GMP батламжийг Монгол улсаас анх удаа гардаж авсан. Мөн шинэ агуулахын барилгын ажлыг эхлүүлсэн.