Манай лаборатори

Манай лаборатори

 

Манай Чанарын хяналтын лаборатори нь Чанарын Удирдлагын Тогтолцоо MNS ISO/IEC 17025:2007 стандартын дагуу итгэмжлэгдсэн мөн монгол улсад эмийн үйлдвэрлэлийн салбарт анх удаа олон улсын Фармакопейн аргачлалыг нэвтрүүлсэн.

Мөн үйлдвэрийн лаборатори нь GLP (Good Laboratory Practice) буюу Лабораторийн Зохистой Дадлын шаардлагын дагуу мөрдөн ажиллахаас гадна бүтээгдэхүүний чанарын хяналтыг үйлдвэрийн технологийн дамжлага бүрт тавьж ажилладаг. Үүнд: түүхий эд материалаа татан авахаас эхлээд бэлэн бүтээгдэхүүн болж зах зээлд нийлүүлэх,  мөн зах зээлийн дараах хяналт бүгд хамрагддаг.

 Орчин үеийн лабораторийн шинжилгээний дэвшилтэт багаж болох  “HPLC”-ийг Швейцарь улсын “SCHELTEC TOTAL LABORATORY” компаниас авч бодисын хольцыг Өндөр Идэвхт Шингэний Хроматографийн  аргаар тодорхойлох, бүтээгдэхүүний ариун чанарын шинжилгээг мембран шүүлтүүрийн аргаар хийх зориулалттай “BIO-ISOLATOR” багжийг Франц улсын “EUROBIO CONCEPT” компаниас захиалан авч ариун чанарын шинжилгээг тогтмол хийх мөн агаарын тоосонцор тоолох Solair 3100 багжийг АНУ-ын “Lighthouse” компаниас,  агаар дахь нянгийн дээж авах ActiveCount  багжийн тусламжтайгаар  үйлдвэрлэлийн бүсийн орчны хяналт болох эрүүл зүйн шинжилгээг тус тус хийж байна. Эмийн үйлдвэрлэлд тун хэмжээ орц найрлага маш нарийн байх шаардлагатай байдаг тийм ч учраас бид Герман улсын Sartorius компанийн жин, шүүлтүүрийг үйлдвэрлэл болон Лабораторид ашиглаж байна.

Чанарын хяналтын лаборатори үйл ажиллагааны хувьд дөрвөн чиглэлтэй. Үүнд:

Физик- хими

Эрүүл зүй, нян судлал

Ариун чанарын лаборатори

Физиологийн буюу бактерийн эндотоксин тодорхойлох лаборатори зэрэг орно.

Манай лаборатори нь чанарын хяналтын менежерээр ахлуулсан 4 эм шинжээч, 2 микробиологич, нэг эрүүл ахуйч эмч ажиллаж байна.  

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.