Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Эрхэм эмзүйч, эмч болон харилцагч улсын болон хувийн эмнэлэг, эм ханган нийлүүлэх байгууллагууддаа “АЙВИКО” ХХК-ний өмнөөс амрыг эрэн мэндчилж байна. 

“АЙВИКО” ХХК нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт олон улсын эмийн үйлдвэрийн GMP буюу “Үйлдвэрлэлийн зохистой дадал”-ын шаардлагын дагуу эм үйлдвэрлэхээр анх 2004 онд 40 гаруй ажилтантай 20 нэрийн эмийн бүтээгдэхүүнтэй эхлэж байсан бол өнөөдөр бид 100-аад ажилтантай PVC болон non PVC ууттай 40 гаруй тарилгын шингэн үйлдвэрлэж МУ-н өнцөг бүрт хүргэхээс гадна орчин үеийн дэвшилтэт технологид хөл нийлүүлэн тарилгын уусмалыг “PP Ampoule” буюу пластик полипропилен савалгаатайгаар зах зээлд тун удахгүй гаргах гэж байгаадаа баяртай байна. 

Бид Франц улсын эмийн үйлдвэрийн аудитын “Certipharm” компанитай 3 жилийн хугацаанд хамтран ажилласаны үндсэн дээр Олон улсын эмийн үйлдвэрлэлийн GMP гэрчилгээг 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр авсан. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэн аюулгүй, үйлдлийн өндөр үр дүнтэй шинэ шинэ бүтээгдэхүүнийг МУ-даа үйлдвэрлэн боломжийн үнээр хэрэглэгчиддээ хүргэхээр ажиллах болно.

Та бүхэндээ үйлдвэрийнхээ нийт ажилтануудынхаа өмнөөс эрүүл энхийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,          

“АЙВИКО” ХХК-ны Гүйцэтгэх захирал Л.ЦЭРЭНДОРЖ

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.