Ерөнхий сайд Н.Алтанхуяг АЙВИКО тарилгын шингэний үйлдвэрт зочлов

Ерөнхий сайд Н.Алтанхуяг АЙВИКО тарилгын шингэний үйлдвэрт зочлов

Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эрүүл мэндийн салбар дах Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлынхаа хүрээнд АЙВИКО тарилгын шингэний үйлдвэрт 2013 оны 02-р сарын 05-ны өдөр зочлов.

Ерөнхий сайдын хамтаар Ерөнхий сайдын зөвлөх Кёкошүзан Д.Батбаяр, Эрүүл мэндийн Сайд Н.Удвал, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн дарга Ч.Мөнхдэлгэр болон албаны бусад хүмүүс тарилгын шингэний үйлдвэрлэлийн дамжлагууд, чанарын хяналтын лабораторийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа.

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсаны дараа компанийн удирдлагуудтай уулзалт яриа хийв.

 

Энэ үеэр Гүйцэтгэх Захирал Л.Цэрэндорж эрүүл мэндийн салбарт “АЙВИКО” компанийн явуулж буй үндсэн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл, ажлуудын талаар Ерөнхий сайдад мэдээлэл өгөв. Н.Алтанхуяг компанийн удирдлагаас “Танай эмийн үйлдвэр дотоодын зах зээлийн хэдэн хувийг өөрсдийн үйлдвэрлэсэн тарилгын шингэнээрээ хангаж байгаа вэ? ” гэдгийг тодруулж асуув. Л.Цэрэндорж энэ талаар “Манай үйлдвэрийн хүчин чадал 100 хувь хангасан ч боломжтой, өрсөлдөөнтэй зах зээл учраас улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын 50-60 хувийг нь хангаж байгаа” гэдгээ ярилаа.

Гадаадаас импортоор оруулж ирдэг тарилгын шингэнийг дотооддоо ингэж Олон улсын эмийн үйлдвэрлэлд тавигдах дүрэм GMP (Good Manufacturing Practice)-ийн шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж, улмаар Монгол улсынхаа хүн амыг аюулгүй, эмчилгээний өндөр идэвхитэй бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайшаасан юм.

Танд санал болгож байна

  • Түргэн үйлчилгээ

  • Онлайн захиалга

  • Найдвартай бүтээгдэхүүн

  • Боломжит үнэ

  • Бид бараа бүтээгдэхүүнээ тогтоосон хугацаанд хариуцлагатай, түргэн шуурхай хүргэж үйлчилдэг.

  • Онлайн захиалгын системийг бий болголоо.

  • Чанарын шаардлага хангасан баталгаат бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа юм.

  • Хөгжлийн гол түлхүүр болох хувь хүний өөрийгөө хөгжүүлэх гарц, арга зам, боломж, түүнийгээ хийх гүйцэтгэл бол эхэнд яригдах сэдэв юм.