Бидний амжилт
2006 Улсын мэргэжлийн хяналтын газраас Монголын эмийн үйлдвэрүүдийг анх удаа Эмийн үйлдвэрлэлд тавигдах ерөнхий шаардлага MNS 5524:2005 стандартын дагуу аттестатчилахад 96,3% буюу “A” үнэлгээ авсан анхны үйлдвэр
ЭМЯ болон МЭЗБН “Эм” холбооноос жил бүр зохион байгуулдаг “Эрүүл Мэнд” үзэсгэлэнгээс “ Шилдэг эмийн үйлдвэр” өргөмжлөл
2007 ЭМЯ болон МЭЗБН “Эм” холбооноос жил бүр зохион байгуулдаг “Эрүүл мэнд” үзэсгэлэнгээс “ Шилдэг эмийн үйлдвэр” өргөмжлөл
“Гемодиализийн өтгөрүүлсэн уусмал” бүтээгдэхүүн “Үндэсний шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл
2009 Шударга Бизнес Өрсөлдөөний Ёс Зүйн Холбоо, “ТБ” РR агентлагаас зохион байгуулсан “Эрүүл Мэнд Экспо 2009” үзэсгэлэнгээс “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч”
2010 ЭМЯ-ны 80 жилийн ойд зориулсан “Эмчилгээ, оношлогооны дэвшил-орчин үе” сэдэвт үзэсгэлэнгээс “Шилдэг эм үйлдвэрлэгч” компанийн өргөмжлөл
МЭЗБН “Эм” холбоо, Мишээл групп ХХК-иас хамтран зохион байгуулсан “Эрүүл мэнд 2010” үзэсгэлэнгээс “Эх орны шилдэг эмийн үйлдвэр” өргөмжлөл
2012 МЭЗБН “ЭМ” Холбооноос “Туулай жилийн Шилдэг “ЭМИЙН ҮЙЛДВЭР” өргөмжлөл хүртээсэн.
2013 МУ-д Эм зүйн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярт зориулсан МЭЗБН “Эм” холбоо болон ЭМЯ хамтран зохион байгуулсан “ЭМ ХАНГАМЖ 90, ЭРҮҮЛ МЭНД - ТЕХНОЛОГИ” үзэсгэлэнгээс “Шилдэг эмийн үйлдвэр” өргөмжлөл.
Олон улсын GMP гэрчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Францын CERTIPHARM аудитийн компаниас авсан
Тус оны 10-р сард ЭМЯ – МЭЗБН “ЭМ” Холбоо – Мишээл групп ХХК- Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн технологи 2013” үзэсгэлэнгээс Шилдэг үндэсний эмийн үйлдвэр өргөмжлөл
Тус оны 2-р сард үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Б.Таванжин МЭЗБН “ЭМ” Холбооноос “Луу жилийн шилдэг удирдагч” өргөмжлөл
МЭЗБН “ЭМ” Холбооноос жил бүр зохион байгуулагддаг спортын спартикадаас Д.Чойжамц (шатар-эр), И.Алтан-Өлзий (ширээний теннис-эм) хошой алтан медаль
2014 ЭМЯ, Мишээл групп, ШУТИС, Монголын Эмнэлгийн Инженерчлэлийн Нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн технологи, эм эмнэлгийн тоног төхөөрөмж” үзэсгэлэнгээс Полипропилен савлагаатай тарилгын эм нь шилдэг бүтээгдэхүүн өргөмжлөл
Мөн Полипропилен савлагаатай тарилгын эмийн үйлдвэрлэл нь Нийслэлийн бүтээн байгуулалтын Дээд Шагнал – 2014-өөс шилдэг технологи номинацид нэр дэвшсэн
Үндэсний бизнес хөгжлийн үндэс ТББ-аас “Монголын Манлай” цом
Чанарын хяналтын лабораторид СХЗГазраас ISO/IEC 17025:2005 (MNS ISO/IEC 17025: 2007) стандартын шаардлага хангасан тул TI-100 дугаартай Итгэмжлэлийн гэрчилгээг олгосон.
2015 MNS 5524: 2014 стандартын шаардлагыг хангасан тул 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Эрүүл мэнд спортын сайдын тушаалаар үндэсний GMP-ийн батламж олгохоор болсон. Уг гэрчилгээг 2015.01.27нд гардаж авсан